Ой мод бидний амьдал
Байгаль дэлхий
зөвхөн хүн төрөлхтөнд зориулагдан бүтээгдсэн гэж бодож буй бол том эндүүрэл [1]. Хүн
төрөлхтнөөс гадна амьтан ургамал гээд бүх амьтай болон мөн амьгүй орчинд зориулагдсан бидэнд ганцхан байгаа том ертөнц.
Үүнийг мэддэг мөртлөө зөвхөн бидэнд хамаарах баялаг мэт эрх дураараа эдлээд
зогсохгүй гэмтээж устгаж, сүйрүүлж байгаа нь гансралтай... Бидний эцэг өвгөд
энэ байгалиа хэрхэн хамгаалж ирсэн, мөн хэрхэн зөв ашиглаж, үр шимийг хүртэж,
бидэнд өвлүүлж өгснийг мэдэх биз ээ. Байгалийн баялгийн гол амин үндсийн нэг бол ой
мод юм. “Манай орны ойн сан бүхэлдээ хөрс, ус хамгаалах шинж чанартай.
Үүний дотор хүмүүний амьдрах таатай орчин
болдог ан амьтан жигүүртэн шувууд оршдог, самар жимс жимсгэнэ гээд өдий төдий
баялгийг өгдөг, хур татаж ган гачиг тайлдаг зэрэг ил ба далд олон ач
холбогдолтойг нь мэдэх аваас гар хүрэлгүй хадгалаад баймаар санагдана. Гэвч байгалийн баялгийг ашиглан баян тансаг
амьдарч ирсэн хүн төрөлхтний нийтлэг жишгээс Монголчууд бид хоцрох ёсгүй улмаас ой мод ан амьтад зэргийн нөхөн төлждөг
баялгаа ашиглахаас өөр аргагүй болж зохих ёсоор хот зохион байгуулалтанд, мөн
мод бэлдэх зориулалтаар ашиглахаас гадна
ой моä, ан
амьтны тоо толгой, хөрс, эрүүл ахуй, ус хамгаалах хот тохижолт гэхчлэн ан амьтдыг энэрэнгүй хүмүүжил олгох”[2]
зэрэг гэм халгүйгээр ашиглаж
эхэлжээ.
Энэ нь өргөжин тэлж “ХХ-р зуунаас нийгэмд шинэ харилцаа үүсч мод бэлтгэх, боловсруулах үйлдвэр хөгжиж эхлэхийн хамт
хүмүүсийн сэтгэлгээнд байгалийн баялгийг ашиглах уур амьсгал нэмэгдэж, эхлээд амар хялбараар ердийн хөрөө, сүх зэрэг
багаж хэрэгсэлтэйгээр орж улмаар мод модон материалийн эрэлт хэрэгцээ ихсэхийн
хэрээр багаж зэвсэг боловсронгуй болон моторт хөрөө, рам, уулын трактор гэхчлэн
өндөр хүчин чадалтай техник хэрэгслийг эзэмшин ойг эрчимтэй ашиглаж эхэлснээр
ойн байгууллага бий болж хөгжсөн түүхтэй”[1].
Ийнхүү үйлдвэрлэл хөгжихийн хэрээр хувь
хүмүүс зах замбараагүй огтлох байдал үүсч
байжээ. Тэр нь олширсоор одоогийн
байдалд хүргэх учир шалтгааны эх үүсвэр тавигджээ. Хүмүүс амьдрал ахуйдаа мод
огтолж ашиглах цаашлаад хулгайн мод оруулж ирэх болжээ. Энэ нь ашиг хонжоо
хайсан хүмүүсийн шуналаас болж ой мод
устаж үгүй болох аюулд оруулсан байна. “Хүн хичнээн байгалиасаа холдоно төдий
чинээ хүн чанараасаа холддог” гэгчээр хөгжил дэвшилд ойртох тусам эх
байгалиасаа төдийлөн холдсоор байдаг”[1] .
Өмнө нь ой модыг хараа хяналттай, зохион байгуулалттай, хязгаартайгаар
ашиглаж байгалиа зөв зохистой хамгаалж байсан бол өнөөдрийн байдлаар энэ явдал улмаар өөрчлөгдөн
хараа хяналт багассаар хувь хүмүүс ой модоо тайрч, огтолж өөрсдийнхөө байшин барилга барихад
ашиглаад зогсохгүй зарим нь ихээр мод тайран хээл хахууль өгч хотруу зөөвөрлөж том том модны захуудад худалдаалж
байгаа нь газар авсаар байгаа юм.
Модны
хулгайн хэргийг шалгаж, илрүүлж байгаа ч төдийлөн хяналт тогтоож хууль тогтоомжоо хэрэгжүүлж
чадахгүй байсаар. Үүнээс хамаараад өнөөдрийн байдлаар Монгол оронд ой мод устаж
үгүй болох цөлжилт явагдах аюул нүүрэлсээр .Ой мод устана гэдэг амьсгалах агаар, уух ус, ургамал, цэцэг навчис зэрэг олон баялаг устаж байгаль дэлхий маань ч сүйрлийн
ирмэг дээр ирлээ. Хүмүүс
бид үс, хумсаа засдаг шиг
байгальд өчүүхэн төдий л өөрчлөлт
хийж
болох, их өөрчлөлт
хийвэл
сүйрдэг гэсэн үг юм.
Ийнхүү хор
уршиг нүүрлэж эхлээд байгаа учраас хүн
төрөлхтөн дэлхий даяараа эх дэлхий, ногоон байгалиа хамгаалах, устаж унасан ой
модоо сэргээж, мод тарих зэрэг олон ажлыг төслөөр хэрэгжүүлж байна. Энэ нь бид байгалиа хамгаалах үйлд хувь нэмрээ мод
тарьж, түүнийгээ арчилж ургуулахад зориулвал үүний нэг илрэл болно. Байгаль
дэлхийгээ хамгаалахад юу юунаас илүү байгалиа гэсэн сэтгэл хэрэгтэй. Бид
ирээдүй үр хойчоосоо энэ сайхан байгалиа зээлж авсан, тэр чигээр нь ирээдүйдээ
үлдээх ёстой гэдгээ хэн бүхэн мартаж болохгүй.
Нийтлэл бичсэн: Д.Мөнгөнчимэг
[1] Дамбийн
Дашдондов – “Анзаарлын төгс хэлбэршил” байгалийн тухай ишлэлээс